2013-03-18

Үүрд хамт байгаач ээж ээ



Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай би
Арвин дэлхий шиг ачлалт ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа

Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн чинь дүрийг нар шиг гэвэл ээж ээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарна аа

Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ
Тэнгэр шиг ачлал таных шүү, ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, ээж ээ

Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая, ээжээ
Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач, Ээж ээ
Номин талст

Extacy

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen